"/> ЦАГ ХЭТРҮҮЛЭН АЖИЛЛАСАН ЗӨРЧИЛТЭЙ 9 БАЙГУУЛЛАГАД ГҮЙЦЭТГЭЛИЙН ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ

ЦАГ ХЭТРҮҮЛЭН АЖИЛЛАСАН ЗӨРЧИЛТЭЙ 9 БАЙГУУЛЛАГАД ГҮЙЦЭТГЭЛИЙН ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ

Дэлхийн улс орнуудад дэгдэлт тархац нь хурдтай өсөн нэмэгдэж буй шинэ коронавирусын халдвар болон томуу, томуу төст өмчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр 2020 оны 01 дүгээр сарын 17 өдрийн 01/13 дугаартай МХЕГ-ын даргын баталсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирамжийн хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 20-ны шөнө 22 цагаас 01.40 цагийн хооронд Цагдаагийн 1 дүгээр хэлтэсийн хошууч Ариунжаргал, НЗАА мэргэжилтэн Мөнхзул, СБД-ийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Бумбацэнд нартай хамтран шөнийн хяналт шалгалтыг  хийлээ.

Нийслэлийн засаг даргын 108 дугаартай захирамжийн хүрээнд цаг хэтрүүлэн ажилласан зөрчилтэй 9 байгууллагад гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд Амиго ресторан нь насанд хүрээгүй 5 иргэнд үйлчилж байсан.

СБД 8 хороо Централ таурын 3 давхарт байрлах Кибес ХХК-ний ресторан цаг хэтрүүлэн ажиллаж байсан.

Дээрхи зөрчилд Цагдаагийн 1 хэлтсийн албан хаагч хошууч Ариунжаргал тэмдэглэл хөтлөн хууль бус орлого /согтууруулах ундаа/-ыг хураан авсан.