"/> ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТЫН ХӨТӨЛБӨР ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХ ТАЛААР ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТЫН ХӨТӨЛБӨР ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХ ТАЛААР ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас БОНЭР ХХК-ийн Од дент шүдний эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын цацрагийн аюулгүй ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Зөвлөн туслах үйлчилгээгээр цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлж, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.