"/> УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН А/108 ТООТ ТУШААЛЫН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН А/108 ТООТ ТУШААЛЫН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан хуваарийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Г.Галбадрах, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч П.Энхбаяр нар Нийслэлийн захирагчийн ажлын албаны  мэргэжилтэн н.Эрдэнэчимэг, Дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэстэй хамтран архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай зөвшөөрөл бүхий газруудын цагийн хуваарьт шөнийн шалгалтыг хийлээ. 

Шалгалтаар цаг хэтрүүлэн ажилласан болон архи согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчил илрээгүй болно.