ХУД-ИЙН 3 ДУГААР ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАХ “СОЁЛЫН ТӨВ”-Д ШОНХОР,ШАР ШУВУУ ХАДГАЛАГДАЖ БАЙСАН БАЙНА

     2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагийн үед ХУД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёлын төв”-өөс тус төвийн агуулахад хөлдөөсөн шонхор, шар шувуу байна гэсэн мэдээлэл ирүүлсэний дагуу ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс хяналт шалгалт хийлээ.

     Шалгалтаар  шонхор шувуу 1,  шар шувуу 3 байсан бөгөөд энэ талаар “Соёлын төв”-ийн ажилтан “уг хөргөгчийг манай өмнөх дарга хэрэглэж байсан, хувийн хөргөгч, агуулах чөлөөлөх явцад дотор нь уутанд боолттой зүйл байхаар нь задлаж үзэхэд шувууны мах байсан тул цагдаа дуудсан” гэж мэдэгдсэн бөгөөд тус цагдаагийн хэлтэс битүүмжилж, харъяалах нэгж, хэлтэст шилжүүлсэн байна.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР