"/> Түүхий нүүрс түлж байсан зөрчилд арга хэмжээ тооцлоо

Түүхий нүүрс түлж байсан зөрчилд арга хэмжээ тооцлоо

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар Улаанбаатар хотод зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай тогтоол,  Байгаль орчны сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан А/433-А/820 тушаал/ захирамжаар батлагдсан Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж байна. Тус хэлтэст иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан, Гачууртын зам гудамж 192 тоотод хяналт шалгалт хийхэд  иргэн Т.Ү нь түүхий нүүрс түлж байсан зөрчлийг илрүүлж улсын байцаагчийн актаар 1,5 тонн түүхий нүүрс хураан  Амгалан дулааны станцад төвлөрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж ажиллалаа.