"/> ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТАНГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТАНГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нэг.Зорилго

Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, тэдгээрийг дагаж гаргасан дүрэм, журам, стандартыг сурталчлах, зөвлөх туслах үйл ажиллагааг зохион байгуулж, мэргэжлийн зөвлөгөө өгөхөд оршино.

Хоёр. Сургалтанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллага, хугацаа

Сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр  НМХГ-ын хурлын танхимд нийт 41 оролцогчдод хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Хонгорзул, Б.Эрхэмбаяр, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Эрдэнэбат, А.Рэнчинванжил И Си Си ХХК-ний ХАБЭА-н албаны дарга н.Чинзориг нар 2 цагийн хичээл орж, оролцогчдын сонирхсон асуултуудад хариулт өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Гурав. Сургалтын агуулга 

Сургалтыг “Барилгын салбарт гарч байгаа үйлдвэрлэлийн ослын шалтгаан, хүчин зүйл, урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ /Өдөр тутмын үйл ажиллагаанд тохирсон эрсдлийн үнэлгээг оновчтой болгох/, талаар хүрээнд зохион байгууллаа. Сургалтын явцад харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.

Сургалтанд дараах сэдвүүдээр илтгэл тавигдлаа.

  •  “Барилгын салбарт гарч байгаа үйлдвэрлэлийн ослын шалтгаан, хүчин зүйл, урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ /Өдөр тутмын үйл ажиллагаанд тохирсон эрсдлийн үнэлгээг оновчтой болгох/
  • Өдөр тутмын үйл ажиллагаанд тохирсон эрсдэлийн үнэлгээг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа туршлага, үр дүн