СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХОРООДОД ХИЙГДСЭН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ХЯНАЛТ ТАВИЛАА

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдөр баталсан А/98 тоот захирамжийн дагуу тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 7 улсын байцаагч 03 дугаар сарын 31, 04 дүгээр сарын 01-ний өдөр дүүргийн 1-20 дугаар хороодод бүх нийтийн их цэвэрлэгээнд хяналт тавин ажиллалаа. Хороод нь 2000 гаруй ААНБ, иргэдэд цэвэрлэгээний талаар захирамж, мэдээлэл, албан бичгийг хүргүүлэн ажилласан байна.

Шалгалтаар ноцтой зөрчил илрээгүй ба цэвэрлэгээний ажилд бүх хороод идэвхтэй санаачлагатай оролцож ААНБ, иргэдийг хамруулан ажилласан.

Дүүргийн 13-20 дугаар хорооны ААНБ, иргэд 03 дугаар сарын 31-ний өдөр их цэвэрлэгээ хийсэн байна.

Цэвэрлэгээний ажилд гараагүй байсан Дэлгэр төв, 6 дугаар хороонд байрлах Писи Молл, Худалдаа хөгжлийн банк,  7 дугаар хороонд байрлах Тэгш СӨХ, Денвер СӨХ, Уран зоог, Урчуудын эвлэлийн ордон зэрэг газруудад үүрэг даалгавар өгч цэвэрлэгээний ажлыг хийлгэсэн болно.

Дээрх хороодын Засаг дарга нарт Хог хаягдлын тухай, Эрүүл ахуйн тухай хуулиуд болон шар усны үерээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч ажиллалаа.

Хог хаягдлын цэвэрлэгээ хангалттай сайн хийгдсэн байна.

 

 

 

СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС