"/> ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨРХҮҮДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨРХҮҮДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас гаргасан төлөвлөлт, үүрэг, хуваарийн дагуу тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, 4 дүгээр хорооны удирдлагууд, Манлайллын боловсролыг дэмжих +300 клуб, Хан-Уул Нэгдсэн эмнэлэг, НВЦ трейдинг ХХК, Зебра интернешнл дистрибьюшн ХХК зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ХУД-ийн 4 дүгээр хорооны 30-н өрхөд төрийн үйлчилгээг багцлан хүргэж
-Эрүүл мэндийг дэмжих
-Хүүхдийн боловсролын асуудалд анхаарах,
-Ажилтай орлоготой байлгах
-Нийгмийн даатгал, халамжид хамруулах зэрэг асуудлаар зөвлөн туслах арга хэмжээ зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 30-н өрхийн иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, Оюуны хөрөнгө оруулах, манлайлагч сурагчийг бэлтгэх зорилгоор +300 клубын эрхийн бичгийг гардуулж, Эко-Эрүүл бүтээгдэхүүний дээжээс танилцуулан бэлэглэж, өрхүүдийн хэрэгцээ, шаардлага нөхцөл зэргийн судалгааг баяжуулж. иргэдээс болон өрхүүдээс гарсан санал хүсэлтийг хүлээн авч төлөвлөлтөд тусган зөвлөн тусалж ажиллалаа.