"/> ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН СУУРЬ 8 КОНВЕНЦИЙН ТАЛААРХИ ОЙЛГОЛТ ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН СУУРЬ 8 КОНВЕНЦИЙН ТАЛААРХИ ОЙЛГОЛТ ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ой, Монгол улс олон улсын хөдөлмөрийн байгууллагад нэгдэн орсны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулиас хамтран зохион байгуулсан “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь конвенцуудын талаархи  ойлголт, хандлагыг дээшлүүлэх нь сургалт”-нд ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хамрагдлаа.

Сургалтаар Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенц, хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц, Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенц, тэгш цалин хөлс олгох тухай 100 дугаар конвенц гэх мэт суурь 8 конвенцийн талаархи ойлголт өглөө.

Сургалтанд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож , багаар ажилласан үр дүнтэй сургалт боллоо.