"/>

Нийслэлд цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй цацрагийн  үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагууд Цөмийн энергийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.5-д заасны дагуу цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл, жилийн эцсийн тооллогын дүн, дотоод хяналтын тайлан, мэдээг 12 дугаар сарын 20-ны дотор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэст албан бичгээр ирүүлнэ үү.

ДОТООД ХЯНАЛТЫН ТАЙЛАН МЭДЭЭНИЙ АГУУЛГА

  • Цөмийн энергийн тухай хууль, холбогдох дүрэм, журмын мөрдөлт, хэрэгжилт;
  • Байгууллагын цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлт, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг шийдвэрлэсэн байдал;
  • Цацрагтай ажиллагчдын ажлын байрны ажиллах хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;
  • Цацрагтай ажиллагчдын хувийн тунгийн дозиметрийн хяналт, Мэргэжлээс шалтгаалах эрүүл мэндийн үзлэг;
  • Ажлын байрны хяналт, цацрагийн хэмжилтийн багаж, түүний ашиглалт, баталгаажуулалт;
  • Ашиглаж байгаа болон ашиглахгүй болсон цацрагийн үүсгүүр /рентген аппарат/-ийн дэлгэрэнгүй судалгаа;
  • Цацрагийн аюулгүй байдалд хийсэн дотоод хяналтын ололт болон дутагдалтай талууд, хүрсэн үр дүн,
  • Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цацрагийн хамгаалалтыг сайжруулах талаар шинэлэг санаа хэрэгжүүлсэн байдал,
  • Цацрагийн хяналтын ажилтан, цацрагтай ажиллагчдын цацрагийн хамгаалалтын сургалтын талаар,
  • Үр дүн, санал, тулгамдаж буй асуудлын талаар

Дээрх тайлангийн агуулгыг бүрэн багтаасан тайлан ирүүлэхийг хүсье.