"/> АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛЪЯ

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛЪЯ

ХУД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс ХУД-ийн 9-р хороо Буянт Ухаа 15-537 тоот айл түүхий нүүрс түлсэн гэх гомдлыг Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шалгалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан А/433-А/820 тоот тушаал, захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.