БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “МХЕГ, НМХГ-ын боловсролын хяналтын нийт 17 улсын /ахлах/ байцаагч нарыг хамруулан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Уг сургалтаар “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхдийн ахисан түвшний үнэлгээ”, “Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог болон хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаанд анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр мэдээлэл сонсож, харилцан ярилцаж, туршлага солилцлоо.

 

 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС