МЭДЭЭЛЛИЙН ЦАГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нийт албан хаагчдад зориулсан ээлжит “Мэдээллийн цаг” 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр  “Тэнгис” кино театрын Их танхимд зохион байгуулагдлаа.

   Мэдээллийн цагийн хөтөлбөрийн дагуу Хүний нөөцийн академийн сургагч багш Л.Лхагвасүх “ Шинэ үеийн төрийн алба” сэдвээр, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, Соён Гэгээрүүлэх хэлтсийн Ахлах комиссар Д.Цэнд-Аюуш “Авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдвээр, АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, Ахлах комиссар Л.Сүх-Очир “Ашиг сонирхолын зөрчил” сэдвээр мөн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрхэсбаатар “Хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус, тус нийт албан хаагдчдад сургалт мэдээлэл өглөө.