Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан “Хэрэглэгчийн эрхийг дээдлэе” өдөрлөгт СБД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийт 22 улсын /ахлах/ байцаагч ажиллалаа.
Хадгалалтын хугацаа дууссан, шошгын шаардлага хангаагүй, монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, эм, хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, сэрэмжлүүлэг хийж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг танилцуулж, 66 иргэнд зөвлөгөө өгч, 150 гаруй зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлага материалыг тараасан.
Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, зөвлөн туслах үйлчилгээний хүртээмж, улсын /ахлах/ байцаагчдын харилцааны соёл, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэлээр хэрхэн хангагдаж байгаа талаар 7 асуумж бүхий санал асуулгыг 66 иргэнээс авч дүгнэлт хийж ажиллалаа.
Хэрэглэгчдэд зориулж хүнсний чанар аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн, эмийг хэрхэн зөв сонгох талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.
Өдөрлөгт оролцсон аж ахуйн нэгж иргэдийн 58 буюу 89 хувь нь Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг хангалттай гэсэн үнэлгээ өгсөн байна.

 

 

СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС