ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/11, дүүргийн Засаг даргын А/31 дүгээр захирамжын хүрээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2017.03.22-03.23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, 9 мэргэжлийн анги, 1-20 дугаар хороо, 127 байгууллага, аж ахуйн нэгж хамрагдсан. Тус дүүрэг дэх мэргэжлийн хяналтын анги нь НОБГ-аас ирүүлсэн 6 цагийн байдалд үнэлгээ өгөн, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавьж, 4 үзүүлэх сургуульд идэвхтэй оролцож, манлайлсан 10 байгууллагын нэгээр шалгаран, ЗД-ын нэрэмжит Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.