БОХИР УСНЫ ШУГАМ ДЭЭР ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА БАРЬСАН ЗӨРЧИЛД ШИЙТГЭЛ НООГДУУЛСАНЫГ ШҮҮХЭЭР ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, Монгол кино нэгтгэл ТӨҮГ нь БЗД-ийн 5-р хороо, УСУГ-ын харъяа төвийн бохир усны ф300 мм голчтой шугам дээр өргөтгөлийн барилга барьж, шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн зөрчлийн хэргийг хэлэлцлээ. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн6.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус компанид ногдуулсан 8 000 000 /найман сая/ төгрөгийн шийтгэлийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.