НМХГ-ЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦЫН ДҮН МЭДЭЭ

             Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 онд 3515 объектод 4852 хяналт шалгалт, 2299 объектод 2844 зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөснөөс 3 дугаар улирлын байдлаар төлөвлөсөн объектын 4112 буюу 86.2%-д төлөвлөгөөт хяналт шалгалт, 1729 буюу 61.2%-д төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

           Мөн 578 объектод тандалт судалгаа, 264 объектод хяналт шинжилгээ, 7212 объектод урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт, 233 объектод баталгаажуулах үйл ажиллагаа, 1551 объектод салбарын сургалтыг зохион байгуулсан байна.