ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИД “НЭН ТҮРҮҮНД ХАБ-2019” БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Нэн түрүүнд ХАБ” бага хурлыг энэ жил “Аюулгүй байдалд манлайлах нь” сэдвийн доор Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэшсэн мэргэжилтнүүдийн холбоо /MOSHPA/, Оюу толгой ХХК, Эрдэнэт ТӨҮГ-аас хамтран зохион байгуулж, нийт 350 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсоноос, хөдөлмөрийн хяналтын чиглэлээс 11 улсын байцаагч оролцлоо.

Уг хуралд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх ерөнхий захирал Армандо Торрес зэрэг нийт 18 төр, аж ахуйн нэгжийн төлөөлллөөс мэдээлэл хийж ,сайн туршлагаасаа хуваалцлаа.

Мөн хурлын үеэр салбар хороонд хуваагдан 1-р салбар хуралдаанаар  2015 оны Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор батлагдсан  “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан дүрэм”-д оруулах өөрчлөлтийн талаар, 2-р салбар хуралдаанаар MNS 45001:2018 стандартын хэрэгжүүлхэд тулгамдаж буй асуудал, нэвтрүүлэхийн ач тус тэргүүн туршлагаасаа солилцож, улсын байцаагчид мэдээ мэдээллээр хангагдсан үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.