МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙСАН ҮЕ, ҮЕИЙН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ирээдүйн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж ирсэн, үе үеийн ахмад буурлууддаа Олон улсын ахмадын баярын өдрийн халуун мэнд дэвшүүлж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын үүсэл хөгжил, төлөвшилт, үйл ажиллагаанд бүтээлч хөдөлмөрөө зориулсан Та бүхнээрээ бахархаж, үлгэр дууриалал авч байдаг юм.
Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн азай буурлууд, ахмад настан Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.