ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР МӨРДӨГДӨХ ХУУЛЬ, СТАНДАРТ, ЗОХИСТОЙ ДАДАЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СБД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст ирүүлсэн хүсэлтийн дагуу Макс центр ХХК-ийн багшийн дээд дэх Бургер кинг салбарт “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар мөрдөгдөх хууль, стандарт, зохистой дадал”, “Хуванцар савны нөлөөлөл” сэдэвт сургалтыг 2019 оны 09 сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт ихэвчлэн үүсдэг эрсдэл, гарах зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах, хуванцар савны тэмдэглэгээ болон хэрхэн ашигладаг талаар мэдээлэл өгч цаашид анхаарч үйл ажиллагаандаа мөрдүүлэн ажиллах талаар зөвөлгөө зөвлөмж өгсөн нь  сургалтын гол ач холбогдол оршиж байна.