ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ

            Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/77 тоот “Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 5 хяналтын чиглэлээр нийт 228 эрүүл мэндийн байгууллагад хамтарсан хяналт шалгалт хийлээ.

Шалгалтанд хамрагдсан 228 эмнэлгээс Эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр их -6, дунд эрсдэлтэй-110, бага-112, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр 128 эмнэлэгээс  бага-56, дунд-68, их-4, Эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр 70 эмнэлгээс 45 бага, 19 дунд, 6 их”эрсдэлтэй, Нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр бага-19, дунд-2, цацрагийн аюулгүй байдалд эрсдэлийн үнэлгээ хийхэд дунд эрсдэлтэй 1, бага эрсдэлтэй 12 үнэлэгдсэн.

         Эрүүл мэндийн тухай болон мэргэжлийн салбар хууль тогтоомжийн хэрэгжилт Эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр 76%, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр 68%,  Эмбиобэлдмэлийн хяналтын чиглэлээр 72%, Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилт 89 хувь, Нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр 86 %-ийн хэрэгжилттэй байна.

Хяналт явцад илэрсэн зөрчил, дутагдал

           1.Эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр илэрсэн зөрчил.

       Хүний нөөцийн хангалт / их эмч, сувилагчийн харьцаа 1:2.0/ 106 эмнэлэгт  стандартын шаардлагыг хангахгүй.

      Эрэмбэлэн ялгаж, шаардагдах яаралтай тусламж үзүүлж буй байдал 114 эмнэлэгт  хангалтгүй.

      Эмч нар өвчний түүх, хяналтын картыг, сувилагч бусад дунд мэргэжилтэн  анхан шатны бүртгэлийн маягтыг зааврын дагуу цаг хугацаанд нь бүрэн гүйцэд хєтєлж хэвшээгүй, хэрэгжилт  123 эмнэлэгт хангалтгүй.

      Өрхийн үйлчлэх хүрээний хүн амын бүртгэл судалгаа, шилжилт хөдөлгөөнийг шинэчлээгүй байдал 17 эмнэлэгт хангалтгүй байна. 0-2 сар, 2-12 сартай, 1-3 нас, 3-5 насны  хүүхдийг үзлэгт хамруулж,  дүгнэлт бичдэггүй, 13  эмнэлэгт хангалтгүй.

         Апрель” ХХК-ний “Илизаров” эмнэлэг нь тусгай зөвшөөрөлд заагдаагүй лаборатори, рентгений чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан.       Ханбатгүн, Анардарь, Зохиомон, Аддиститжаргал, Хийлсхаард, Ачитны увидас, Авецина/СБД/ , Сумади, Соддэлгэц эмнэлгүүд нь орон тооны сувилагчгүй ажиллаж байсан.

        Хавдар судлалын үндэсний төв нь хүний нөөцийн хангалтыг сонгон шалгаруулалт хийгдэхгүйгээр  хөдөлмөрийн гэрээ байгуулж авч ажиллуулсан /25/, Нүүр амны эмч мэргэжилтэй, клиник лабораторийн чиглэлээр мэргэшээгүй хүнийг лабораторийн  эрхлэгчээр ажиллуулсан.

         Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлгийн ёс зүйн хэсгийн хорооноос эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хийгдээгүй, нэг ч удаа хуралдаагүй, Өргөө амаржих газрын ёс зүйн хэсгийн хороо ёс зүйн зөрчил гаргасан эмч мэргэжилтэний асуудлыг дотооддоо авч хэлэлцдэггүй.

     2.Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр:

Эрүүл зүйн нян судлалын шинжилгээтэй хяналтыг 80 эмнэлэгт  хийж,  нийт  1142 дээж авч, НМХГ-ын нэгдсэн төв лабораторид шинжлүүлсэн.

              1. Эрүүл зүйн нян судлалын шинжилгээг эрсдэлтэй  хэсэгт сар  бүр хийж үнэлгээ дүгнэлт өгдөггүй нь /46%/Эрүүл мэндийн сайдын 2014 оны 187 дугаар тушаалын 12 дугаар хавсралтаар батлагдсан Халдварын сэргийлэлт, хяналтад микробиологийн лабораторийн гүйцэтгэх үүрэг зааврын 6.1 дэх заалтыг

              /2.Лабораторийн шинжилгээтэй хяналтаар үзлэг эмчилгээний өрөөний метр куб агаарт  байх нийт нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их нянгийн бохирдол 9,6%-д илэрсэн нь Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл  ахуйн шаардлага MNS 6392:2013 стандарын 4.4.11 дэх заалтыг

      3. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг үүсгэгчийн эмэнд тэсвэржилтийн байдалд тархвар судлалын дүн шинжилгээ хийдэггүй /21%/

              4. Эмчилгээний хоолны илчлэгийн хоногийн хэрэгцээ нь физиологийн норм хэмжээнээс 0.9-6 дахин бага байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/16 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Хоол боловсруулах тогтолцооны өвчний үеийн хоолонд тавих шаардлагын 7.1 дэх заалтыг /Таны төлөө бид, Өргөө амаржих, Хүрээ амаржих, Цэргийн төв эмнэлэг, ХУЭМТ, Бум-Энэрэл, Баянзүрх эмнэлэг, Очирваань, Гэгээмед, Филошийп, Шар бар ХХК-ийн эмнэлгийн гал тогоо/

3.Эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр 3 эмнэлэг нь эмийн хадгалалтын дэглэм зөрчигдсөн, үйлдвэрлэгчийн заасан хэмд хадгалах нөхцөл бүрдээгүй ажиллаж байсан, 3 эмнэлгийн яаралтай тусламжийн шүүгээнд хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 7 нэрийн эмийг эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэж байсан зөрчил илэрсэн.

            Нийслэлийн түргэн тусламжийн төвд тендерийн гэрээгээр нийлүүлэгдсэн анхдагч болон хоёрдогч савлагаанд үйлдвэрлэгчийн нэр тодорхойгүй, дагалдах анализ сертификат болон савлагаан дээрх үйлдвэрлэгчийн нэр зөрүүтэй, чанарын баталгаажуулалтгүй үзлэгийн бээлийг нийлүүлсэн Чоногол трейд ХХК-д хяналт шалгалт хийн, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх заалтаар торгуулийн арга хэмжээ авч, 2.195.740 төгрөгийн хууль бус орлого нөхөн төлүүлсэн.

 Цөмийн болон цацрагийн хянатын чиглэлээр

1. БГД-ийн ЭМТ, Улаанбаатар сонгдо, БЗД-ийн ЭМТ, Цэргийн төв эмнэлэг, Багануур дүүргийн ЭМТ, Ач тус хоспис, Уран ломбо, Их зайсан зэрэг 8 эмнэлэг рентген аппаратын ашиглалтын бүртгэл хөтөлж жилийн эцсийн тооллогын дүн, дотоод хяналтын тайлан, мэдээг хуульд заасан хугацаанд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй.

2. ЭХЭМТ /19/, Мед Траума /6/, Багануур дүүргийн ЭМТ /3/, ТТАХНЭ /11/, Ач тус хоспис /2/, Уран ломбо /1/ зэрэг 6 эмнэлэг 42 цацрагтай ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулаагүй.

3.БГД-ийн ЭМТ, СБД-ийн НЭ, ЭХЭМҮТ, БЗД-ийн ЭМТ, Багануур дүүргийн ЭМТ, ТТАХНЭ, ХСҮТ, Ач тус хоспис, Их зайсан зэрэг 9 эмнэлэг цацрагийн хэмжилтийн багажгүй байна

              Эмнэлгүүдийн бүтэц үйл ажиллагааны стандартад заагдсанаар  сувилагч дутагдалтай байгаа нь сувилахуйн тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэх нөхцөлийг бүрэн хангахгүй, үйлчлүүлэгчдэд Эрүүл мэндийн боловсрол олгох, түгээмэл үйлдлийн стандартын хэрэгжилтийг ханган, сувилахуйн тусламжийг 5 шатлалын дагуу  чанартай, хүртээмжтэй хүргэхэд сөргөөр нөлөөлж байна.

      Яаралтай тусламж, үйлчилгээг 114 эмнэлэг буюу 50% хангалтгүй үзүүлж байна. Энэ нь эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмч мэргэжилтний  мэдлэг ур чадвар, удирдлага зохион байгуулалт дутмаг, амилуулах тусламжийн давтан сургалтыг хийхгүй  холбоотой байна.

    Эмнэлгүүдэд эмч нар өвчний түүх, сувилагч нар эмнэлгийн анхан шатны маягтыг зааврын дагуу цаг хугацаанд нь бүрэн гүйцэд хөтлөлт буюу бичилт, баримтжуулалт хангалтгүй нь эмч, мэргэжилтэн нар хуулиар хүлээсэн үүрэг, хувь хүний ажлын хариуцлага сул, мөн өвчний түүх, амбулаторийн карт хөтлөх Монгол улсын стандарт байдаггүйтэй  холбоотой  байна.

        Шалгалтад хамрагдсан  өрхийн эрүүл мэндийн төвийн 50 %  нь өрхийн үйлчлэх хүрээний хүн амын бүртгэл судалгаа, шилжилт хөдөлгөөний мэдээллийн санг шинэчилдэггүй, 2-12 сартай хүүхдийг сард 1-ээс дээш удаа үзэж, улирал тутам дүгнэлт бичдэггүй, үйлчлэх хүрээний хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаан нөхцөлийн байдлыг судалж, дүн шинжилгээ тухай бүр хийдэггүй нь өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалт хангалтгүй байгаатай холбоотой байна.

     Нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр

      Нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр  өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээтэй  эмнэлгүүд болон нийгмийн халамжийн байгууллагатай ахмадын амралтын хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхээр “хамтран ажиллах  гэрээ”  байгуулан ажиллаж байгаа 14 сувилал хамрагдсан.

1.Төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээтэй эмнэлгүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар  өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протезийг нээлттэй тендэр зарлан тухайн эмнэлэгт шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг худалдан авч мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэж байна.

Өндөр өртөгтэй тусламж  үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн нэршил, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарыг Эрүүл даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталдаг ба тухайн хэрэгслийн үнийн 75 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэн 25 хувийг иргэн өөрөө хариуцан төлөх зохицуулалттай.

 2019 оны нээлттэй тендэрээр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан тогтоолын төлбөрийн дээд хэмжээнээс зарим төрлийн эмнэлгийн хэрэгслийн үнэ тухайн эмнэлгийн зарласан босго үний дээд хязгаараас 16,6%-167% хэтэрснээс даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдсэн байна.

        Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба нь эмнэлгийн хэрэгсэл, хиймэл цорго,  протез хэрэгслийн  Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарын үнийн өөрчлөлтийг тухай бүр судалж, эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлж буй тусламж үйлчилгээний гүйцэтгэлд хяналт тавин, өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний санхүүжилттэй холбоотой эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг  нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай.

          2.Сэргээн  засах тусламж үйлчилгээ үзүүлэхээр тусгай зөвшөөрөлтэй Гэгээн манал, Нандин-ухаан, Номуутай, Энхсаран, Багануур, Арга билэг,  Өнө-Энх, Самбарай, Сүүж-Уул сувиллууд нь  ахмад настанд амралтын бус сувиллын үйлчилгээ үзүүлэн нийгмийн халамжийн сангаас амралтын хөнгөлөлт эдлэн, мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас авч байгаа нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газартай хийсэн “Хамтран ажиллах гэрээ” /Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үйлчилгээ үзүүлэх эрх авсан амралт сувиллын байгууллага нь ахмад настны амралт сувиллын эрхийн бичгээр амарч, сувилуулсан хугацаанд давхардуулан Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэхийг хориглоно./-г  зөрчсөн байна.

         Ахмад настны тухай хуулинд зааснаар ахмад амруулсны хөнгөлөлтийг Амралтын газар, жуулчны баазад… тавих ерөнхий шаардлага  Монгол улсын стандарт MNS 6043;2009 болон НИТХТ-ийн 2011 оны 120 дугаар тогтоолд зааснаар Нийслэлийн аялал жуучлалын газраас  зөвшөөрөл авсан амралтын газрууд  үзүүлнэ.

         Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг үндэслэн 51 эмнэлэгт Зөрчлийн хуулийн дагуу холбогдох заалтыг үндэслэн 41.800.000 төгрөгийн шийтгэвэр, Улаанбаатар сонгдо, Мед траума, Ач тус хоспис, Алтанхүн, АСЭ, Төгс тэмүүлэн ХХК-ний Чулуунаа, Хасу манал, Авецина эмнэлгүүдийн 14 албан тушаалтанд 3.500.000, 3 иргэнд 900.000 төгрөгийн торгууль ногдуулж, нийт  46.200.000 төгрөгийг барагдуулж ажиллалаа.