ХӨГЖИЖ БАЙГАА ОРНУУДЫН БИОХИЙН ТЕХНОЛОГИ, ОРОН НУТГИЙН ЭРЧИМ ХҮЧ БОЛОН ОРЧНЫ ЭРҮҮЛ АХУЙН ХАМГААЛАЛТЫН БАЙДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

 БНХАУ-ын Сичуан мужийн Чэнду хот дахь Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Биохийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Хөгжиж байгаа орнуудын биохийн технологи, орон нутгийн эрчим хүч болон орчны эрүүл ахуйн хамгаалалтын байдал” сэдэвт сургалтад 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хамрагдаж, мэдлэг, мэргэжлээ дээшлүүллээ.

            Тус сургалт нь хөдөө аж ахуйн хаягдал буюу гахай болон тахианы ялгадас, хоол хүнсний үлдэгдлийг дахин боловсруулан метаний хий гарган авах замаар цахилгаан эрчим хүч бий болгон айл өрхүүдийн хэрэглээний цахилгаан хангамжийг хангах технологитой танилцах, улмаар агаарын болон орчны бохирдлыг бууруулах, бусад улс орны туршлагаас суралцах, лабораторийн туршилт хийх зэрэгт чиглэгдсэн.

            Сургалтад Монгол, Гана, Афканистан, Өмнөд Судан, Мексик, Самао, Этёп, Либиа, Гинеа, Антигуа зэрэг 10 орны нийт 24 оролцогчид хамрагдсан.

Сургалт хөтөлбөрийн дагуу лекц, дадлага, туршилт хэлбэрээр биохийн хэрэгцээ, биохий үйлдвэрлэх сав хийх технологи, үйлдвэрлэлт, лабораторийн түвшинд метаний хий гаргаж авах туршилт, БНХАУ-д хэрэгжиж, хэрэглэгдэж буй биохийн томоохон үйлдвэрлэлт болон айл өрхийн түвшин дэх үйлдвэрлэлт зэрэгтэй танилцах журмын дагуу явагдсан.

            Дээрхи технологийг манай улсад нэвтрүүлэн, ашиглахад хөдөө аж ахуйн болон газар нутгийн хувьд нөөц бололцоотой боловч эрс тэрс уур амьсгалаас шалтгаалан шууд хэрэгжүүлэх боломжгүй юм. Учир нь энэхүү биохий гаргаж авах үйл явц нь +150С-250С хооронд явагддаг байсан.