ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД “АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ”-ЫН ХЭРЭГЖИЛТЭД  ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтран гаргасан А/04-А/19 тушаал Захирамж, НМХГ-ын даргын баталсан А/11 тоот тушаалын хүрээнд Агаарын тухай хууль, Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтэд тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нар чиглэл харгалзалгүй хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 192 аж ахуйн нэгж, 20 иргэний үйл ажиллагаанд хяналт тавьж, стандартын бус зуух хэрэглэж, түүхий нүүрс түлж байсан 170 аж ахуй нэгж, 18 иргэнд мэдэгдэх хуудас хүргүүллээ. Хяналт шалгалтын явцад 8 зөрчил илрүүлэн, 6 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлж, 2 аж ахуйн нэгжид 980,0 мян/төг-ний торгуулийн арга хэмжээ авлаа. Дээрхи шалгалтын үр дүнд энгийн зуух хэрэглэж байсан 18 аж ахуйн нэгж цахилгаан халаалтад шилжсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдээс “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн цахилгааны хэрэглээний шөнийн тарифийг хөнгөлөх” талаар санал тавьж байна.

 

 

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС