АЖИЛЧДЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХГҮЙ БАЙНА

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын шуурхай албаны 70128012 дугаартай утсанд иргэнээс ирүүлсэн гомдолын дагуу СБД-ийн 6 хороонд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Тэгш гурван констракшин ХХК-ний баригдаж байгаа үйлчилгээний барилгад хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар барилгын гадна хамгаалалтын тор татаагүй ажилчид тусгай хамгаалалтын хувцас, хэрэглэлийг бүрэн хэрэглэж хэвшэээгүй зөрчлүүд илэрлээ. Тухайн зөрчилд улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 02-06-052/730 тоот 5 заалт бүхий албан шаардлага хүргүүллээ.