БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД 12278 ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУД ХАМРАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/920 тоот захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/257 тоот тушаал, удирдамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 130 улсын /ахлах/ байцаагчид хороо хариуцан 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт тавьж ажиллалаа.
​Тус ажлын хүрээнд хог хаягдал, орчны цэвэрлэгээг хийх тухай 2958 мэдэгдлийг урьдчилан хүргүүлж, 12278 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулж, хог хаягдал, гадна орчныг угааж цэвэрлүүлэн, цэвэрлэгээнд хамрагдаагүй 199 иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавин цэвэрлэгээнд хамруулж, хангалтгүй оролцсон 4 аж ахуйн нэгжид улсын /ахлах/ байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж биелэлтэнд хяналт тавин ажиллалаа.