ОРЧНЫ БОХИРДОЛ ҮҮСГЭСЭН АЖ АХУЙ НЭГЖИД ХУГАЦААТАЙ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

Баянзүрх дүүргийн 14-р хороо Өгөөмөр авто техникийн худалдааны төвийн хойд талд эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж, орчны бохирдол үүсгэсэн аж ахуй нэгжид хяналт шалгалт хийлээ. Шалгалтын хүрээнд холбогдох хууль зөрчсөн “Мавангүй” ХХК-д эзэмшил газартаа байрласан хог хаягдлыг цэвэрлэж, зөрчлөө арилгах тухай мэдэгдэл хүргүүллээ.