АЖИЛЧДЫГ АЖЛЫН ХУВЦАС ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛЭЭР ХАНГААГҮЙ ЗӨРЧЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БГД-ийн 11 дүгээр хороонд иргэн Х.Д-ын захиалагаар барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Өлзийтчимэг” ХХК-ийн барилгын талбайд хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрлээ.

1. Баригдаж буй барилгын хашааг гүйцэт бариагүй онгорхой.

2. Ажилчдыг ажлын хувцас хамгаалах хэрэгсэлээр хангаагүй

3. Барилгын талбай эмх цэгцгүй, замбараагүй

4. Барьж буй барилгын талаархи мэдээлэл, хаягжуулалт байхгүй Шалгалт үргэлжилж байна.