ТҮРГЭН ГЭМТЭЖ, ЧАНАРАА АЛДДАГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОСОН СТИКЕРИЙГ ТҮРГЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДЭД БАЙРШУУЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн 4,6,7,16-р хорооны нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэгч иргэдэд “Хүнсний тухай”, ”Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай” “Зөрчлийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, түргэн гэмтэж, чанараа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг худалдахыг хориглосон стикерийг нийт 11 түргэн үйлчилгээний цэгт байршууллаа.