ХАЛААЛТЫН ЗУУХНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо Д.Ганхуяг захиралтай “Женерал эталон” ХХК-ийн хөнгөн блокны үйлдвэрийн халаалтын зуухны ашиглалтаас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн байдалд хяналт шалгалт хийв. Шалгалтаар тус үйлдвэр нь тусгай зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс хэрэглэн үйл ажиллагаа эрхэлсэн тул зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэргийг хялбаршуулан шийдвэрлэж, зөрчлийг арилгуулах эрх бүхий албан тушаалтны 1 заалт бүхий албан даалгавар өгч ажиллалаа.