6 ДҮҮРЭГ, 154 ХОРООНД АГААР БОХИРДУУЛАГЧ ЭХ ҮҮСВЭРҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ УЛСЫН БАЙЦААГЧДЫН ХУВААРЬ

Монгол Улсын Агаарын тухай хууль, Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан А/433-А/820 дугаартай тушаал, захирамжаар баталсан Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах Баянгол дүүргийн 23 хороо, Баянзүрх дүүргийн 28 хороо, Сонгинохайрхан дүүргийн 43 хороо, Сүхбаатар дүүргийн 20 хороо, Чингэлтэй дүүргийн 19 хороо, Хан-Уул дүүргийн 21 хороодод 02-01/21 дугаартай Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжаар ажиллах улсын /ахлах/ байцаагчдын хуваарийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/52 дугаартай тушаалаар шинэчлэн баталлаа.