ХАН –УУЛ ДҮҮРГИЙН АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДООР ӨДӨРТ ДУНДЖААР 150-160 АВТО МАШИНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

ХУД-ийн   нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Таван толгойн уулзварын пост, Морингийн  давааны постуудад Засгийн Газрын 62-р тогтоол ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ,  Нийслэлийн Засаг даргын A/722 тоот захирамж  ,    НМХГ-ын даргын A/46 тоот тушаал  / Байгалийн голомтот тарваган тахал  болон хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай  / тушаал шийдвэрийн дагуу  Нийслэл , Дүүрэг дэх мэргэжлийн хяналтын  улсын /ахлах/  байцаагчид  24 цагаар хяналт  шалгалт хийн , тушаал шийдвэрийн биелэлтийг хангуулан ажиллаж байгаа ба  АТШНТовчоодын үйл ажиллагаа , тушаал шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.   НМХГ-ын ХУД дэх МХХ-ийн дарга Б. Алтантуяа, Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Я.Батмөнх нар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж,  улсын байцаагчдад  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч , товчоодод тулгамдаж буй асуудлыг удирдлагуудад мэдээллэн ажиллалаа.   

АТШНТовчоодоор өдөрт дунджаар 150-160 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч, үзлэг шалгалт хийн НМХГ, НМЭГ, ОБГ, ЦЕГ хамтран ажиллаж байна.