ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТ ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захиралууд болон цэцэрлэгийн эрхлэгч нарт Хичээлийн шинэ жилийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байгаа талаар болон шалгалтын явцад гарсан алдаа дутагдал, цаашид хэрэгжүүлэх хууль дүрэм, журам, тушаалыг танилцууллаа. Үүнд:

  • Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт
  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, ЭМС-ийн А/145 дугаар тушаалын хэрэгжилт
  • Халдваргүйжүүлэлтийн байдал
  • Ундны усны стандарт, норм норматив
  • Барилгын зураг төслийг урьдчилан сэргийлэх хяналтаар оруулж байх
  • Хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх, мэдээлэх гэх мэт

Тус уулзалтад 29 цэцэрлэгийн эрхлэгч, 18 сургуулийн захирал оролцлоо.