“ХАВРЫН ЯДАРГАА-СТРЕСС ТАЙЛАХ” ВИТАМИНЖУУЛАЛТЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан хөтөлбөрийн дагуу “Хаврын ядаргаа-стресс тайлах” витаминжуулалтын өдөрлөгийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын албан хаагчид болон Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын/ ахлах / байцаагчид нийт 80 гаруй хүнийг хамруулан дүүргийн хурлын танхимд Монос-Улаанбаатар ХХК-ийн Монос төв эмийн сантай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Герман улсын Bayer компанийн эмч төлөөлөгч н.Эрдэнэчимэг ясны сийрэгжилт өвчний талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Мөн тус хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Отгонпүрэв “Эмийн зохистой хэрэглээ” сэдвээр сургалт мэдээлэл хийлээ. Өдөрлөгт оролцсон 80 гаруй ажилтан, албан хаагчдад витаминжуулалт хийж, зөвлөмж гарын авлага тараалаа. Өдөрлөгийн үеэр Монос-Улаанбаатар ХХК-ийн эрүүл мэндийн болон витамины бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалдаа гаргаж, цусан дахь сахар, ясны сийрэгжилт тодорхойлох, арьсны оношлогоо, цусны даралт хэмжих зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өглөө.