ГҮНИЙ ГААЛИЙН БҮСЭД ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ АРИЛГАЖ, АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

1. Нью Ремеди ХХК гүний гаалийн хяналт шалгалтаас зайлсхийсэн тул Зөрчлийн хуулийн дагуу шийтгэл ногдуулж, зөрчлийг газар дээр нь арилгуулж арга хэмжээ авч ажиллалаа.

2. Южмэнтэк монголия ХХК нь экспортлогч орны мал эмнэлгийн гэрчилгээгүйгээр махан таташ импортлосон тул Зөрчлийн хуулийн дагуу шийтгэл ногдуулж, газар дээр нь зөрчлийг арилгууллаа .

3. Юниверс фүүдс ХХК нь бүтээгдэхүүн импортлохдоо гүний гаалийн хяналтын бүсэд тээврийн хэрэгслээс улсын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр бараа бүтээгдэхүүн буулгасан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, газар дээр нь зөрчлийг арилгууллаа.

4. “Вольтам” ХХК-ийн Казахстан улсаас импортолсон “Mevius option revo blue, Mevius option white” нэрийн 540 хайрцаг, 810 сая төгрөгний хугацаа дууссан янжуур тамхийг гаалийн горимоор устгасан.

5. Иргэн Ч.Мандахбаяр Япон улсаас 1.2 тн бараа бүтээгдэхүүнийг импортлохдоо хяналт шалгалтаас зайлсхийсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу тус иргэнд шийтгэл ногдуулж, зөрчлийг газар дээр нь арилгуулав.

6. “Үлэмж гросерс” ХХК нь ХБНГУ-аас импортолсон 10.6 тн бараа бүтээгдэхүүнийг гүний гаалийн хяналт шалгалтанд хамруулахаас зайлсхийсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийн 11.2 зүйлийн 1.1 дэх заалтын дагуу шийтгэл ногдуулж барагдуулан, зөрчлийг газар дээр нь арилгуулав.