НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАРТ ХУУЛЬ ТОГТООМЖ, СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

Зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэж буй зөрчилд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны хугацаатай үүрэг даалгавар хүргүүлэн, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Захиалагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хууль тогтоомж, норм дүрэм стандартын хэрэгжилтийг хангуулах тухай мэдэгдэл хүргүүлэн ажиллалаа.

 1. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгатай “Гранд пасикал” ХХК-ний гүйцэтгэж буй 150-н хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын угсралтын ажлыг магадлалаар баталгаажаагүй зураг төслөөр барилгын ажлын зөвшөөрөлгүй гүйцэтгэж буй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх заалтын дагуу арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны хугацаатай үүрэг даалгавар хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.