АЖИЛЧИД ХУВИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ /ӨНДРӨӨС УНАХААС ХАМГААЛАХ БҮС/ ХЭРЭГЛЭЭГҮЙ ЗӨРЧЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнж, иргэн С.Ц-ийн захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй 12 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгч нь U.B.A.Z ХХК-д Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/36 дугаар удирдамжийн дагуу барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлыг 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр шалгахад:

  1. Барилгын гадна орчин, нийтийн эзэмшлийн зам талбай болон барилгын үйлдвэрлэлийн орчинд тэмдэг тэмдэглэгээ бүхий хамгаалалтын байгууламж хийгдээгүй.
  2. Ажилчдыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтанд хамруулаагүй,  зааварчилгаа өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлдэг.
  3. Ажилчид хувийн хамгаалах хэрэгсэл /өндрөөс унахаас хамгаалах бүс/ хэрэглээгүй.
  4. Барилгын объект руу орох гарах хэсэгт шат, хашлага хамгаалалт хийгдээгүй зөрчлүүд илэрлээ. Шалгалт үргэлжилж байна.