АШИГЛАЛТААС ГАРСАН ЦАЦРАГ ИДЭВХТ 21 ШИРХЭГ ҮҮСГҮҮРИЙГ ХАДГАЛАЛТАД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Энэ онд Монгол Улсын их сургуулийн харьяа Цөмийн физикийн судалгааны төвд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, ашиглалтаас гарсан цацраг идэвхт 21 ширхэг үүсгүүрийг хадгалалтад шилжүүлэх талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлсэн. Үүний дагуу дээрх судалгааны төв нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр цацраг идэвхт үүсгүүрүүдийг Цөмийн энергийн комиссын ажлын албаны Изотоп конторын бүр хадгалалтад шилжүүлэх үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажиллалаа.