ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭСЭН ЗӨРЧИЛД ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙТГЭЛ НООГДУУЛЛАА

Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Дөлгөөн барс” ХХК-ийн хөнгөн блокны үйлдвэрийн халаалтын зуухны ашиглалтаас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус үйлдвэр нь тусгай зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс хэрэглэсэн үйл ажиллагаа эрхэлсэн тул зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэргийг хялбаршуулан шийдвэрлэж, зөрчлийг арилгуулах эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өгч ажиллалаа.