БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ДЭЭЖИЙГ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/91 дугаартай удирдамжаар “Авзага мээрэн” ХХК, “ЭДТ” ХХК, “Бридж констракшн” ХХК-ийн үйлдвэрлэсэн бетоноос нийт 6 дээжийг авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид цацраг идэвхийг тодорхойлох шинжилгээнд хамрууллаа. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.