СУРАГЧДААС ХУУЛЬ БУСААР ТӨЛБӨР ХУРААМЖ АВСАН ЗӨРЧИЛД ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙТГЭЛ НООГДУУЛЛАА

СХД-ийн 18 дугаар хорооны иргэн  О-оос ирүүлсэн “…12 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагчаас сургуульдаа эд хөрөнгө авна гэж хүүхэд бүрээс 35,000 төгрөг хурааж байна. Мөн сургуулийн хүүхдүүдэд 40,000 төгрөгөөр бие тамирын хувцас маргааш шахна гэж мэдэгдэж байна. Энэ үйлдлийг зогсоож яаралтай арга хэмжээ авч өгнө үү…” гэх гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 12 дугаар сургуулийн үйл ажиллагаанд 2019.09.10-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт хийлээ.

            Шалгалтаар тус сургууль нь сурагчийн биеийн тамирын хувцсыг жигдрүүлэх  зорилгоор “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК-тай аман хэлэлцээр хийж худалдан борлуулж байсан, 1 дүгээр ангийн багш ангидаа сейф, тавиур гишгүүр, цаг, ариун цэврийн хэрэгсэл, 3 хос уут /аяга, хувцас, гутлын уут/ зэргийг авахаар хүүхэд бүрээс 35,000 төгрөгийг хууль бусаар хураасан зөрчил илэрлээ.             Шалгалтын явцад тус сургуульд “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК–ны үйлдвэрлэсэн биеийн тамирын хувцас худалдан борлуулж байсан үйл ажиллагааг зогсоож, хууль бус төлбөр хураамж авсан 12 дугаар сургуулийн холбогдох албан тушаалтанд  “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа