УС АЛДСАНААС ҮҮССЭН ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛЛАА

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хотхон, 601-р барилгын дээвэр дээр байрладаг Сүрэг агт ХХК-ийн эзэмшлийн 2 давхар хаусын шугам гэмтсэнээс ус алдсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтын дагуу тус компанид шийтгэвэр ногдуулж, ус алдсанаас дээрх 601 тоот байрыг засварлахад шаардлагатай  4,544,900 төгрөгийн хохирлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр барагдууллаа.