ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ЫН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

МХЕГ-ын даргын 2019 оны 01/54 дугаартай Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гоо марал цэцэрлэгт хяналт шалгалт хийгдлээ.Шалгалтаар цэцэрлэг нь гадна тоглоомын болон биеийн тамирын талбайгүй, бүлгийн өрөөний хана хэт эрээн, ариун цэврийн өрөөний шаардлага хангахгүй, бүлэг бүрд хүүхдийн танин мэдэхүй, сэтгэхүй, хэл яриаг хөгжүүлэх зорилгоор шаардлага хангасан номын төвгүй, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй, галын аюулаас хамгаалах анхан шатны багаж хэргсэлгүй зэрэг зөрчлийг илрүүлж зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар захиргааны шийтгэл ногдуулж, улсын байцаагчийн 4 заалт бүхий албан шаардлагыг хүргүүллээ.