“ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БАТАЛГААЖИЛТ, ХАДГАЛАЛТ,ТЭЭВЭРЛЭЛТ, ХОРИГЛОСОН БҮТЭЭГДЭХҮҮН” СЭДЭВТ САЛБАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

          “Хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт, хадгалалт, тээвэрлэлт, хориглосон бүтээгдэхүүн“ сэдэвт салбарын сургалтыг аймаг, нийслэлийн хүнсний чанар, стандартын хяналтын нийт 45 улсын байцаагчдад танхимын болон онлайн хэлбэрээр зохион байгууллаа.

           Мөн нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны 52 аж ахуйн нэгж, иргэн хамрагдалаа.

          Сургалтаар Хүнсний бүтээгдэхүүний шошгололт, хадгалалт, тээвэрлэлтэд тавигдах шаардлага, сургууль, цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хоол, үйлчилгээнд хориглох хоол,хүнсний түүхий эд,бүтээгдэхүүн, жижиглэн худалдаанд тавигдах шаардлага сэдвүүдээр хийгдсэн семинар хичээлтэй холбогдуулан асуулт, хариулт, ярилцлага хийгдэж, мэдээ, мэдээлэл авсан үд дүнтэй сургалт боллоо.