ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ БҮРДҮҮЛСЭН БАЙДАЛД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/54 дугаартай “Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу II үе шат болох үдийн цай хөтөлбөрийн хэрэгжүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн байдал, гэрээгээр нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын баталгаажилт, дотоод хяналтын тогтолцоо бүрдсэн байдалд хийгдэх урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад Сүхбаатар дүүргийн 2, 4, 6, 16, 58, 45, 71, Элбэг, Ертөнц, Эрдмийн уурхай дунд сургуулиудыг хамрууллаа.

Сүхбаатар дүүргийн  2, 4, 16 дугаар сургуулиудын хоолны газруудад БСШУЯ, ШУТИС–ын хамтарсан “Инноваци төсөл”-ийг хэрэгжүүлэн, эрүүл ахуй, хүнсний технологийн дагуу урсгалыг зохион байгуулах шаардлагатай өрөө тасалгааг нэмэгдүүлэн, их засварын ажил хийгдэж, тоног төхөөрөмжөөр хангагдсан байна. Одоогийн байдлаар 4 сургуулийн хоолны газрын засварын ажил бүрэн дуусаагүй байна.

Ерөнхий боловсролын 4, Элбэг, Ертөнц, Эрдмийн уурхай сургуулиуд үдийн цай үйлчилгээг сурагчидад ширхэгийн бүтээгдэхүүн, сүү, жүүсийг олгох байдлаар зохион байгуулж байна.