“МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЖ БУСДАДАА ТҮГЭЭЕ-2019” СЭДЭВТ ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон Японы Атомын энергийн агентлагтай хамтран зохион байгуулсан “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Л.Доломжав хамрагдаж, мэдлэг чадвараа дээшлүүлсний дагуу Тамгын газрын даргын баталсан “Мэдлэгээ дээшлүүлж бусдадаа түгээе-2019” дотоод сургалтын хөтөлбөрийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр  цацрагийн ослын үеийн ажиллагсдын цацрагийн хамгаалалтын чиглэлээр сэдэвт сургалтыг Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн улсын байцаагч нарт дотоод сургалтыг зохион байгуулж, сурсан мэдлэг, мэдээллээ хуваалцлаа.

Тус сургалтаар цацрагийн ослын үед бэлэн байдлыг хангах, цацрагийн ослын үед хэрэглэх багаж, хамгаалах хувцас хэрэгслийг хэрхэн ашиглах талаар танилцуулж, мэдээлэл хүргэлээ.