УЛААНБААТАР ХОТРУУ ТАРВАГАНЫ НОЙТОН МАХ НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО

НЗД-ын 2019 оны А/772 дугаар захирамж, НМХГ-ын даргын А/46 дугаар тушаалын хүрээнд Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд хийгдэж буй хяналт шалгалтаар Хэнтий-УБ чиглэлд явж байсан пронтер маркийн …….. УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тарваганы 4 тулам тээвэрлэснийг илрүүллээ. Тарваганы түүхий тулмыг шинжлүүлэхээр Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд хүргүүлэн, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ тооцохоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.