АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСИЙН ЖУРАМ ЗӨРЧСӨН ЗУУХ, ЯНДАНГ БУУЛГАЛАА

Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах  МТ Деко шил толь, төмөр хийцийн үйлдвэр Агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүсэд халаалтын зуух, яндантай байсан тул Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг танилцуулан янданг буулгаж бүсийн журмыг мөрдөж ажиллах талаар зөвлөмж хүргэж ажиллалаа.