ЦАЦРАГИЙН БОЛЗОШГҮЙ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ЧИГЛЭСЭН ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн рентген кабинетын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Тус ажлын хүрээнд рентген аппарат ашиглах хадгалах эрхийн тусгай зөвшөөрөлгүй,  цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөж ажилладаггүй, шинээр рентген аппарат хүлээн авсан тухайгаа мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдээгүй, мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн хяналтад хамруулаагүй зэрэг зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.