ГОО САЙХАНЧ НЬ МЭРГЭЖЛИЙН БУС, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААГҮЙ ЗЭРЭГ ЗӨРЧЛҮҮД ИХЭЭР ИЛЭРЖ БАЙНА

БГД-ийн 14 дүгээр хороо, 12-р байр, 1 тоотод байрлах иргэн Б.М-ын “Гоо марал” гоо сайхны газарт хяналт шалгалт хийгдлээ.Шалгалтаар эмчилгээний гоо сайхны газар хийгдэх үйлчилгээ болох батга эмчилгээг хийж гүйцэтгэдэг, гоо сайханч нь мэргэжлийн бус, үйлчилгээ, цэвэрлэгээ хангалтгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлдэггүй, хог хаягдлыг мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан хаяж, утсгуулдаггүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Иймд илэрсэн зөрчлийг үндэслэн ЗТХ-ийн 6.17.3 дахь заалтаар шийтгэл ногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.