НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ БҮРЭН СУУТГААГҮЙ, ЗОХИХ САНД НЬ ТӨВЛӨРҮҮЛЭЭГҮЙ ЗӨРЧЛИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын  2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн баталсан 01/231  дугаар бүхий удирдамжийн дагуу Хан-уул  дүүргийн 11-р хороо, Зайсан скүйр 412 тоот хаягт байрлах Гадаад худалдааны  үйл ажиллагаа эрхэлж буй Минюу ШиШи ХХК  хяналт шалгалт хийгдлээ.Шалгалтаар ажилтнуудад олгосон цалин, хөдөлмөрийн хөлснөөс хуулийн дагуу Нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн суутгаагүй, зохих санд нь төвлөрүүлээгүй зөрчлийг шалган шийдвэрлэв.

 Минюу ШиШи ХХК –д Зөрчлийн тухай хуулийн  холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж,  ажилтнуудын  дутуу төлөгдсөн  нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоож шийдвэрлэв.